Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Google компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Жон Вамвакитис, Япон болон Ази номхон далайн бүс нутгийг хариуцсан захирал Колин Марсон нартай уулзаж боловсролын шинэ платформ хэрэгжүүлэхээр ярилцлаа.
Google компанитай хамтран
- Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, техникийн болон мэргэжлийн боловсролын байгууллагад суралцагчдад зориулсан мэдээллийн технологийн хөтөлбөрийг анги бүрийн онцлогт тохируулан хэрэгжүүлэх,
- Багш бүрийг компьютержуулах чиглэлээр хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх, боловсролын чанарыг сайжруулахад дижитал тоног төхөөрөмжийн төсөл хэрэгжүүлэхээр ярилцлаа.
- Багш нарын ажлын ачааллыг бууруулах, олон системд тайлан шивдэг, программ нь ачаалаа дийлдэггүй байдлыг халж google-ийн боловсролын болон төрийн байгууллагын дижитал орчныг сайжруулахад чиглэсэн орчин үеийн программ хангамж, шинэлэг аппликейшн нэвтрүүлж ажиллахаар боллоо.