Турк улсад очсон аврах багийнхан 3 хүнийг эсэн мэнд олж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө

оруулсан Алсын Хараа
ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Монгол Улсын баг гамшгийн голомт болох Hatay хотод Улаанбаатарын цагаар 22:00 цаг /Анкарагийн цагаар 17:00/-т хүрэлцэн очлоо. Аврах багийнхан очсон даруйдаа нурсан барилгад эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж , нийт 3 хүн (хоёр хүүхэд, нэг том хүн)-ийг эсэн мэнд олж, анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
сонин mn
Тодруулбал, Анкарагийн цагаар:  
20:10 цагт хоёр настай нэг хүүхэд,
21:20 цагт нэг эмэгтэй
22:33 цагт 15 настай хүүг тус тус орон сууцны нурангиас эсэн мэнд гаргалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
сонин mn

Сэтгэгдэл бичих