Уран зохиолын ноён оргил гэгддэг “Баатарлаг Жангар” туулийг 1000 туульч хайлах үйл ажиллагааг Говь-Алтай аймагт энэ сарын 12-нд зохион байгуулахаар бэлтгэл ажил үргэлжилж байгаа талаар Соёлын яамнаас мэдээллээ. Энэ хүрээнд 1000 туульч эл туулийн 17 бүлгийг хайлах аж. Мөн Алтай ятга, морин хуур, товшуур зэрэг үндэсний хөгжмөөс бүрдсэн 300 гаруй хөгжмийн чуулбар чуулах юм байна.
Энэхүү үйл ажиллагааг Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд багтсан “Монгол Жангар хайлах” өвийг сэргээх, хадгалан, хамгаалах, өвлүүлэн үлдээх зорилгоор зохион байгуулж байгаа ажээ.