"Төрийн өндөр албан тушаалтнуудын 2022 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг шинэчлэн гаргуулах ажил үргэлжилж байна.
Энэ сарын 8-ны өдрийн 09:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 40,500 албан тушаалтан буюу нийт мэдүүлэг гаргагчдын 81.4% нь шинэчлэн гаргасан" хэмээн АТГ-аас мэдээллээ.
Харин дараах нэр бүхий байгууллагын албан тушаалтнуудын мэдүүлэг гаргасан явц хангалтгүй үзүүлэлттэй байгааг дурдав.
- Барилга, хот байгуулалтын яам
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
- Ашигт малтмал, газрын тосны газар
- "Эрдэнэс Монгол" ХХК
- Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
- Төрийн худалдан авах ажиллагааны газар
- Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар
- Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар
- Нийслэлийн ИТХ
- Сүхбаатар аймгийн ИТХ
- Орхон аймгийн ИТХ
- Говьсүмбэр аймгийн ИТХ
- Увс аймгийн ИТХ
Мэдүүлгээ шинэчлэн гаргах хугацаа дуусахад долоо хоног үлдсэн тул хуульд заасан үүргээ биелүүлж мэдүүлгээ үнэн зөв, бүрэн гүйцэд мэдүүлэхийг тус байгууллагаас зөвлөлөө.
Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгөө мэдүүлж, АТГ-т хүргүүлж баталгаажуулах үүрэгтэй байдаг билээ.