АН-ын даргаар Л.Гантөмөр, Д.Ганбат нарыг бүртгэх асуудлыг маргааш хэлэлцэнэ

оруулсан Алсын Хараа

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг маргааш буюу хоёрдугаар сарын 9-ний өдөр товлогджээ. Уг хурлаар хоёр хүнийг Ардчилсан Намын/АН/ даргаар бүртгүүлэх хүсэлтийг хэлэлцэх юм байна.

Л.Гантөмөрийг Ардчилсан Намын даргаар бүртгүүлэхээр Ч.Өнөрбаяр, Д.Ганбатыг Ардчилсан Намын даргаар бүртгүүлэхээр С.Эрдэнэ тус шүүхэд өргөдөл өгчээ.

Хуулийн дагуу улс төрийн нам болон удирдагчийг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг Улсын дээд шүүх шийдвэрлэдэг билээ.

АН-ын тухайд дотроо хоёр тал болсон бөгөөд намын даргын сонгуулийг тус тусдаа явуулж, Л.Гантөмөр, Д.Ганбат хоёрыг батламжлаад байгаа юм. Хэн нь тус намын даргаар бүртгэгдэх нь маргааш тодорхой болох нь.

Сэтгэгдэл бичих