Инфляцын түвшин 2023 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 12.3 хувьтай гарсныг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээлэв.
Мөн инфляцын 5.8 нэгж буюу 47.3 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалж байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар өсөхөд:
- хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 14 хувь,
- согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 8.7 хувь,
- хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 15.6 хувь,
- орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад бүлгийн үнэ 14.6 хувь,
- эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 12.2 хувь,
- тээврийн бүлгийн үнэ 8.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Нэмж дурдахад, 2022 оны арванхоёрдугаар сард улсын хэмжээнд 13.2 хувьтай гарч байв.