Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэ жил чансааны оноо олгох дөрвөн тэмцээнийг зохион байгуулна. Чансааны оноо олгох эхний “Загреб Опен” тэмцээн хоёрдугаар сарын 2-5-ны өдрүүдэд Хорватын нийслэл Загреб хотод болж байна.
Тэмцээний аваргууд 1500 швейцар франк, мөнгөн медальт бөх 750, хүрэл медалийн эзэд 500 франкийн шагналтай.
Эхний өдөр эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Монголын тамирчдаас “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга алтан медаль, 61 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Н.Наранхүү мөнгөн медаль хүртсэн байна. Харин тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 92 кг-ын жинд Г. Ганхуяг хүрэл медаль хүртжээ. Монголын гурван бөх энэ тэмцээнд жин тус бүрдээ ийхүү медалийн эзэд болжээ