Хотын дарга Д.Сумъяабазар халтирч унасны улмаас яаралтай хагалгаанд оржээ гэх мэдээлэл цахим орчинд гарсан.
Үүнтэй холбоотойгоор НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзул "Улаанбаатар хотын Захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар спортын бэртэл, гэмтлийн улмаас яаралтай заалтаар 2023 оны 2 дугаар сарын 1-нд мэс засалд орсон.
Иймд хувь хүний эрүүл мэндийн байдлыг хүндэтгэн үзэж, буруу ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсье" хэмээн залруулга гаргажээ.