азрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил 80 хувьтай үргэлжилж байна. Төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалтыг хийж чадвал 2025 онд ашиглалтад орох юм.
Энэ тухай Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх мэдээлэхдээ, “Газрын тос боловсруулах үйлдвэр нь Монгол Улсын хувьд чухал ач холбогдолтой. Иймээс манай хоёр орон энэхү төслийг урагшлуулахын тулд хамтран ажиллаж байна. Монгол Улсад шууд болон шууд бусаар 1000 ажлын байр бий болгоод зогсохгүй Аж үйлдвэрлэлийн хувьсгал гарах байх гэж үзэж байна. 2025 онд ашиглалтад орох Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн санхүүжилт, бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Энэхүү төслийн EPC-4 буюу Газрын тос боловсруулах үйлдвэрийн тендер нэгдүгээр сард эхлэх байсан боловч хойшилж гуравдугаар сар гэхэд тендерийн компанийг сонгохоор болоод байна. Мөн анхдагч явцын дагуу байгууламжууд, үйлдвэрийн цахилгаан станц болон үйлдвэрийн бүтээн байгуулалт дулаарахаар нэгэн зэрэг эхэлнэ гэдэгт найдаж байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар үйлдвэр баригдахаас өмнө газрын тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж дуусна гэдэгт итгэлтэй байна” гэв.
Монгол Улс Газрын тос боловсруулах үйлдвэртэй болсноор ДНБ 10 хувиар өсөж, гадагшаа чиглэсэн валютын урсгалыг зогсоох боломжтой юм. Нөгөө талаар нийгэм эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх урьдчилсан тооцоо бий.