Монголын бөхчүүд Загребаас эхний өдөр алт, мөнгөн медальтай

оруулсан Алсын Хараа
Бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох “Загреб Опен” тэмцээн өчигдөр Хорватын нийслэл Загребт эхэллээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 86 кг-ын жингийн барилдаанууд болж Монголын гурван бөх барилдснаас нэг алт, нэг мөнгөн медаль хүртэв. 65 кг-ын жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Т.Тулга нар алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлсэн. 61 кг-д 23 хүртэлх нас болон насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Н.Наранхүү мөнгөн медаль хүртэв.
Харин ОУХМ Э.Тэмүүлэн 70 кг-д хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн Георгий Элбакидзед 2:8-аар ялагджээ.
Өнөөдөр Монголын бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 92 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Г.Ганхуяг, эмэгтэйчүүдийн 50 кг-д ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт гавьяат тамирчин Д.Отгонжаргал нар барилдана.

Сэтгэгдэл бичих