ОУВС Хятадын эдийн засгийн талаар таамаглал дэвшүүлжээ

оруулсан Алсын Хараа
ОУВС нэгдүгээр сарын 31-нд Сингапурт “Дэлхийн эдийн засгийн хэтийн төлвийн тайлан”-гийнхаа шинэчилсэн хувилбарыг танилцуулжээ.
2023 онд дэлхийн эдийн засгийг 2.7 хувиар өснө хэмээн ноднингийн аравдугаар сард таамагласнаа энэ удаад шинэчлэн 2.9 хувь болгон өсгөсөн бөгөөд Хятад улсын 2023 оны эдийн засгийн өсөлтийн талаарх өмнөх таамаглалаа 5.2 хувь болгон нэмсэн байна.
ОУВС-гийн ахлах эдийн засагч Пиерре Оливиер Гуринчас хэлэхдээ: "Хятад улсын эдийн засаг тогтвортой хөгжиж, нээлттэй байдал, үйлдвэрлэл, хэрэглээ нь илт сэргэн нэмэгдэж буйг бид харж байна. Иймээс бид урьдчилсан таамаглалаа өсгөсөн юм" гэжээ.
н.Уртнасан

Сэтгэгдэл бичих