ФОТО: Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслолын эргэн тойронд

оруулсан Алсын Хараа

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол Токио хотын Кокугикан сүмогийн ордонд Бямба гарагт болсон.

Ёслолын үеэр өдийг хүртэл Хакүхог дэмжин тусалж ирсэн хамтрагчид түүний үсийг хөндөж, Их аварга 20 жил сүмо бөх хэмээн онцгойрч ирсэн магэтайгаа салах ёс гүйцэтгэсэн юм.

8,000 суудалтай Кокугикан ордон үзэгчдээр дүүрсэн ба Монгол Улсын төрийн дууллыг МУГЖ Г.Ариунбаатар сонордуулж, Чингис хаан одонт "The Hu" хамтлаг ая дуугаа өргөжээ.

Мөн Хакүхо аварга сүүлийн барилдаанаа хүүтэйгээ хийж үзэгч олны сэтгэлийг хөдөлгөв.

Аваргын зодог тайлах ёслолын тасалбарын үнийг сонирхуулбал:

Нэгдүгээр давхрын ангилал

  • Уламжлалт суудал S - (4 хүний) 60,000 иен
  • Уламжлалт суудал A - (4 хүний) 52,000 иен
  • Уламжлалт суудал B - (4 хүний) 42,000 иен
  • Уламжлалт суудал C - (4 хүний) 38,000 иен

Хоёрдугаар давхрын ангилал

  • Түшлэгтэй суудал S - (1 хүний) 9,500 иен
  • Түшлэгтэй суудал A - (1 хүний) 8,500 иен
  • Түшлэгтэй суудал B - (1 хүний) 5,500 иен
  • Түшлэгтэй суудал C - (1 хүний) 4,000 иен

Бэлэг дурсгалын зүйл солилцох тасалбар(суудлын тасалбараас тусдаа)

  • Бэлгийн тасалбар - 5,000 иен/Бенто, уух зүйлс, шарсан тахиа, бэлэг дурсгалын зүйлс, тухайн өдрийн дурсгалын зүйлс/ байв.

Platinum VIP NFT тасалбар - (2хүний) 1,000,000 иен ($7,718.80) /ердөө7 багц/

Тасалбарт: VIP зэрэглэлд тоглолт үзэх эрх, Данкацүшики тоглолт үзэх урилга, тоглолтын үеэр идэх зоог, ундаа, тусгай дурсгалын бэлэг,өв залгамжлах ёслолын урилга, фэн клубт элсэх эрх, дараа нь Хакүхо аваргатай зоог барих эрх, NFT эзэмшигчийн тэтгэмж багтжээ.

Diamond VIP NFT тасалбар - (2 хүний) 5,000,000 иен ($38,592.92) /ердөө 3 багц/

Тасалбарт: Аваргын магэд хайч хүрэх эрх, VIP зэрэглэлд тоглолт үзэх эрх, Данкацүшики тоглолт үзэх урилга, тоглолтын үеэр идэх зоог, ундаа, тусгай дурсгалын бэлэг,өв залгамжлах ёслолын урилга, фэн клубт элсэх эрх, дараа нь Хакүхо аваргатай ганцаарчлан зоог барих эрх, NFT эзэмшигчийн тэтгэмж багтжээ.

Эх сурвалж: news.yahoo.co.jp, miyaginobeya.tokyo

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг

Сэтгэгдэл бичих