Ёкозүна М.Даваажаргалд Ерөнхий сайдын цомыг үүрд хадгалуулав

оруулсан Алсын Хараа

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Ёкозүна Хакүхо М. Даваажаргалын зодог тайлах ёслол боллоо. Энэ үеэр түүнд Ерөнхий сайдын нэрэмжит цомыг үүрд хадгалуулахаар гардуулж өглөө.

Тус ёслолд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр,  дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, улсын аварга Ч.Санжаадамба, тод манлай уяач Д.Даваахүү, улсын заан Д.Бумбаяр, тэргүүтэй зочид хүрэлцэн очжээ.

Монголд төрж, өссөн түүний хувьд өдгөө Мияагино дэвжээг удирдаж байгаа бөгөөд амьдралынхаа 20 жилийг сүмод зориулахдаа 45 түрүү хүртсэнийхээ эцэст өнгөрсөн жилийн есдүгээр сард зодог тайлсан билээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Сэтгэгдэл бичих