“The Women” уран сайхны киноны жүжигчид шагналаа гардав

оруулсан Алсын Хараа

“Их Британийн кино наадам”-аас шагнал хүртсэн “The Women” уран сайхны киноны жүжигчид шагналаа өнөөдөр гардлаа. Шагналыг Гадаад харилцааны яамны төлөөлөл гардуулан өгөв.

Их Британи, Умард Ирландын нэгдсэн Хаант улсын нийслэл Лондон хотноо 2022 оны 12 дугаар сарын 14-нд “Их Британийн Кино наадам” /British Film Festival 2022/-ын шагнал гардуулах ёслол болж, найруулагч Б.Отгонзоригийн “The Women” уран сайхны кино “Best Lead Female Actor” буюу “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагналыг СТА жүжигчин Ч.Ундрал, “Best Supporting Actor” буюу “Шилдэг туслах дүр” шагналыг МУГЖ Т.Борхүү нар хүртсэн. Шагналыг Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад-д суугаа Элчин сайдын яамны төлөөлөл гардан аваад байсан юм.

"Choi Hainzan фильм" продакшны бүтээл 2020 онд нээлтээ хийсэн тус кинонд Монгол, Солонгос, Буриад улсын уран бүтээлчид хамтарчээ.

Тус кинонд Монгол бүсгүйн тэсвэр тэвчээр, ёс заншил, хүнлэг сэтгэл, нүүдэлчин ахуйг тодоор харуулсан байна.

Сэтгэгдэл бичих