Коронавирусийн халдвар өндөр байгаа орнуудын талаар ХӨСҮТ-ийн дарга ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан өнөөдөр мэдээлэв.
Тэрбээр "Дэлхий нийтэд өнгөрсөн долоо хоногт 1.8 сая гаруй коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх долоо хоногоосоо 33%-аар буурсан үзүүлэлт болж байна. Гэхдээ АНУ, Япон, БНСУ, БНХАУ, Бразил зэрэг улсад коронавирусийн халдварын өвчлөл өндөр хэвээр. Дэлхий нийтэд коронавирусийн дэгдэлтийг үүсгэж буй хувилбарын тандалтыг судалжээ. Нийт 85,000 гаруй сорьцод Омикроны BA.5 гэдэг дэд хувилбар 70.5%-ийг үлдсэн хувийг BA.2, BF.7, BQ.1, XBB хувилбарууд эзэлж байна.
БНХАУ-д сүүлийн 24 цагт 19,000 гаруй коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн долоо хоногт 122,000 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Шинээр батлагдсан тохиолдол нь өмнөх долоо хоногоосоо 25%-аар буурсан мэдээлэл байна.
Сүүлийн долоо хоногт тус улсад КОВИД-19-ийн шалтгаант 484 нас баралт бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоосоо 25%-аар буурсан үзүүлэлттэй байна.
Урд хөршид Омикроны BA.5 хувилбар давамгайлж байгаа бол бусад хувилбар ч тодорхойлогдож байгаа"-г мэдээллээ.