Гэрчээр дуудагдсан Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг сонсголд ирээгүй тул “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын зээлийг хэлэлцсэнгүй

оруулсан Алсын Хараа

Хөгжлийн Банкнаас зээл авсан компаниудын эргэн төлөлт болон зарцуулалтыг мэдээлж буй нээлттэй сонсгол тав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд 12 компани, 77 гэрч оролцох болсныг албаныхан мэдээлэв.

Энэ үеэр Хөгжлийн Банкнаас "Геологийн төв лаборатори" ТӨҮГ-ын тоног, төхөөрөмжийн шинэчлэлд зориулан 379.9 сая төгрөгийг 2014 онд олгосон асуудлыг хөндлөө.

Зээлийн асуудалтай холбогдуулан тухайн үед Уул уурхай сайдаар ажиллаж байсан Д.Ганхуягийг гэрчээр дуудсан ч ажил давхацсан гэх шалтгаанаар ирсэнгүй.

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Тухайн үед Уул уурхайн сайдын эрхлэх асуудалд "Геологийн төв лаборатори" ТӨҮГ нь багтаж байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тоног төхөөрөмж нийлүүлэх тендер шалгаруулалт хийж, "Бридж" ХХК-тай гэрээ байгуулжээ. Тус "Бридж" компани нь Д.Ганхуяг сайд асны хамаарал бүхий гэх асуудал гарсан. Тийм учраас Уул уурхайн сайдаар ажиллаж байсан Д.Ганхуягийг гэрчээр дуудсан” гэсэн юм.

Зээлд холбогдох ганц гэрч болох Д.Ганхуяг сайд асан оролцоогүй тул “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын асуудлыг хэлэлцсэнгүй.

зураг

Сэтгэгдэл бичих