Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/ дэлхийн хамгийн олон орноор визгүй зорчдог паспортыг шалгаруулдаг “Henley Passport Index”-ийн 2023 оны шинэ жагсаалтыг танилцуулжээ.
Энэхүү индексийг дэлхийн 227 чиглэлд зорчих мэдээлэлд тулгуурлан гаргадаг бөгөөд дэлхийн улс орнуудын паспортыг хэдэн орон руу визгүй зорчих боломжтойгоор нь эрэмбэлдэг.
Энэ удаагийн жагсаалтыг дэлхийн эдийн засгийн 98 хувийг бүрдүүлдэг 193 улс орон, бүс нутаг руу визгүй зорчдог Японы паспорт тав дахь жилдээ дараалан тэргүүлсэн бол Афганистан /27/, Ирак /29/, Сири /30/ сүүл мушгижээ.
Азийн хоёр орон БНСУ, Сингапур хамтдаа жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн бөгөөд эдгээр орны паспортыг эзэмшигчид 192 орон руу визгүй зорчих боломжтой байна. Тэдгээрийн араас Герман, Испани /190 орон/ гуравдугаарт жагсжээ.
АНУ-ын паспортын хувьд Бельги, Чех, Шинэ Зеланд, Норвег, Швейцарын хамт жагсаалтын долоодугаарт бичигдсэн байна. Эдгээр орны иргэд 186 орон руу визгүй зорчдог байна. Монгол Улсын паспорт 62 орон руу визгүй зорчих эрхтэйгээр жагсаалтын 82 дугаарт бичигджээ.
“Henley Passport Index” жагсаалтын эхний 10 байрт:
- Япон (193)
- Сингапур,БНСУ(192)
- Герман, Испани (190)
- Финланд, Итали, Люксембург (189)
- Австри, Дани, Нидерланд, Швед (188)
- Франц, Ирланд, Португал, Их Британи (187)
- Бельги, Шинэ Зеланд, Норвеги, Швейцарь, АНУ, Чех (186)
- Австрали, Канад, Грек, Мальта (185)
- Унгар, Польш (184)
- Литва, Словак (183)
Жагсаалтын сүүлийн байруудад:
- БНАСАУ (40)
- Балба (38)
- Сомали (35)
- Йемен (34)
- Пакистан (32)
- Сири (30)
- Ирак (29)
- Афганистан (27)