/AFP/. "Аль-Наср", "Аль-Хиляль", "Пари Сен-Жермен" хөл бөмбөгийн клубүүдийн тоглогчдоос бүрдсэн багуудын хооронд болох тэмцээний тасалбар Эр-Риядад болсон дуудлага худалдаагаар 2.6 сая ам.долларын үнэ хүрч зарагджээ.
Дуудлага худалдааг зохион байгуулагчдын мэдээлснээр, уг тасалбарыг худалдан авагч нь Саудын Арабын үл хөдлөх хөрөнгийн магнат Мушреф аль-Гамди гэнэ. Тэмцээний тасалбарыг үнэ хаялцуулсан буяны дуудлага худалдаа лхагва гарагт болсон бөгөөд Саудын Арабын Хааны шүүхийн зөвлөх Турки аль-Шейх эхлүүлжээ. Тасалбарт хэд хэдэн давуу эрх багтсаны нэг нь хувцас солих өрөөнд тоглогчидтой зургаа авахуулах боломж юм.
Ням гарагт болох уг тэмцээнд “Алтан бөмбөг” шагналын олон удаагийн эзэн, "Пари Сен-Жермен" клубийн довтлогч, Аргентиний хөлбөмбөгчин Лионель Месси, 12 дугаар сарын 31-нд "Аль-Наср" клубийн тоглогч болсон Португалийн Криштиану Роналду нар оролцох юм. Тоглолт Эр-Рияд хот дахь Фахд хааны цэнгэлдэх хүрээлэнд болно.