Алексей Евсиков ОХУ-аас Монгол Улсад суух элчин сайдаар томилогджээ

оруулсан Алсын Хараа
ОХУ-аас Монгол Улсад суух элчин сайд Искандер Кубарович Азизовын бүрэн эрхийн хугацаа дуусч буй билээ. Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гарган, Алексей Евсиковыг ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилжээ.
Алексей Евсиков өмнө нь БНХАУ-ын Шанхай хотод суух ОХУ-ын Ерөнхий консул, ОХУ-ын Гадаад Хэргийн Яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байсан юм.
С.Сарнай

Сэтгэгдэл бичих