АНУ-ын муж улсуудын талаас илүүд нь төрийн албан хаагчдад “TikTok” хэрэглэхийг хоригложээ

оруулсан Алсын Хараа

Хятадын эрх баригчид мэдээлэл цуглуулж байж болзошгүй гэсэн болгоомжлолтой холбоотойгоор АНУ-ын муж улсуудын талаас илүүд нь “TikTok” нийгмийг сүлжээг албаны төхөөрөмжүүдэд ашиглахыг хэсэгчлэн болон бүрмөсөн хоригложээ.

“CNN” телевизээр мэдээлж буйгаар, "бүгд найрамдахчууд болон Ардчилсан намынхны аль аль нь удирддаг" АНУ-ын 20 гаруй муж улсын эрх баригчид тус программ нь хэрэглэгчдийнхээ талаар их хэмжээний мэдээлэл цуглуулдаг тул улсынх нь дэд бүтцийг эмзэг байдалд оруулж болзошгүй гэж болгоомжилж, энэ арга хэмжээг авчээ. Зарим муж улсад “WeChat”, “AliPay” зэрэг Хятадтай холбоотой бусад программуудыг хориглосон байна.

Өнгөрсөн 12 дугаар сарын сүүлчээр АНУ-ын Төлөөлөгчдийн танхим мөн хууль тогтоох байгууллагын ажилтнуудыг албаны төхөөрөмж ашиглан “TikTok” хэрэглэхийг хориглосон юм.

“TikTok” нь үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна гэж Америкийн тагнуулууд үзэж байгааг тус улсын Тагнуулын төв газрын (ТТГ) дарга Уильям Бернс 12 дугаар сарын 16-нд мэдэгдсэн. Түүний хэлснээр, Хятадын эрх баригчид “TikTok”-ийг хэрэглэдэг америкчуудын хувийн мэдээллийг авах, түүнчлэн ямар мэдээлэл оруулахыг хянах "боломжтой" аж. Эдгээр нь “санаа зовох шалтгаан” болж байна гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Сэтгэгдэл бичих