Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд Төрийн ордонд /2023.01.18/ өдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ.
Өнөөдрийн сонсголд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 зээлд холбогдуулан 31 гэрчийг дуудсан байна. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан компаниудын мэдээллийг дараах дарааллын дагуу шинжлэн судална. Үүнд:
1.Кью эс си ХХК
2.Хөтөл ХХК
3.Вояжер минерал ресурсес ХХК
4.Мондулаан трейд ХХК
5.Пи си вай ХХК
6.Хатант интернешнл ХХК
7.Эрдэнэс монгол ХХК
8.Эрдэнэс тавантолгой ХХК
9.Эрчим хүчний яам
10.Строй-инвест ХХК
11.Цэцэнс майнинг ХХК