“Эрдэнэс Монгол” ХХК-иас зарласан 88 ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад өчигдөр өглөөний байдлаар 2772 хүн бүртгүүлээд байв. Тэгвэл өчигдөр оройны байдлаар 3300 хүн болж нэмэгджээ. Үүнээс:
- докторын зэрэгтэй 82,
- магистрын зэрэгтэй 1616
- бакалаврын зэрэгтэй 1603 хүн материалаа бүрдүүлэн ирүүлжээ.
Эдгээр хүмүүсээс хуулийн болон компанийн засаглалын талаар шалгалт авах юм. Сорилын шалгалтыг их, дээд сургуулийн багш, эрдэмтэд боловсруулж, мэргэжлийн холбоод хөндлөнгийн хяналт тавьж байна. Харин төрийн албан хаагчдаас авдаг сорилыг авахгүй гэдгийг Ажлын хэсгээс мэдэгдлээ.
Шалгаруулалтад оролцох хүмүүст зориулсан дэлгэрэнгүй мэдээллийг E tanhim.mn сайтад оруулжээ. Иргэд 3-5 минутад бүртгэлээ хийх бүрэн боломжтойг мэдээллээ. Шалгалтын дүн Төрийн албаны зөвлөлийн вэбсайт болон шалгалт өгөх цэс дээр нэгэн зэрэг ил тод гарч ирэх нээлттэй байдлыг хангасан системээр шалгалтыг авах аж.