Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд амралтын өдрүүдэд 3 удаа газар хөдлөлт болсон байна. Тодруулбал өнөөдөр өглөөний 6 цаг 25 минутад Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын төвөөс зүүн зүгт 23 километрийн зайд 3,6 магнитудын хүчтэй, 1 сарын 15-нд Рэнчинлхүмбэ сумын төвөөс зүүн зүгт 31 километрийн зайд 4,2 магнитуд, 1 сарын 14-нд Рэнчинлхүмбэ сумаас зүүн урд зүгт 15 километрийн зайд 4,9 магнитудын хүчтэй тус тус газар хөдөлсөн байна. Энэ үеэр иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч ямар нэгэн хохирол учраагүй байна.