Шинэ автобусуудыг энэ сардаа багтаан үйлчилгээнд гаргана

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд зориулан авч буй автобусны эхний ээлжийн 100 автобусны 30-ыг хүлээн аваад байна.

Эдгээр автобусыг Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ руу хуваарилна. Үлдсэн 70 нь энэ долоо хоногтоо амжиж нийслэлд ирнэ. Мөн 114 автобус үйлдвэрлэлийн шатандаа явж байгаа. Хоёрдугаар сард багтаад орж ирэх”-ийг нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар хэллээ. Нийслэлийн нийтийн тээвэрт 2009 оноос хойш парк шинэчлэл хийгээгүй. Нийтийн тээврийн салбарыг 2024 он гэхэд бүрэн шинэчлэх хүрээнд энгийн 61, цахилгаан хөдөлгүүртэй 2 давхар автобус 10, хүүхдийн сургуулийн 20 автобус өнгөрсөн оны 6 дугаар сард оруулж ирэн, үйлчилгээнд явж байгаа.

Автобусуудыг хэзээ үйлчилгээнд явуулах талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын сүлжээ төлөвлөлтийн мэргэжилтэн Ш.Оюумаа ярихдаа, “Шинээр ирж буй 100 автобусанд улсын дугаар, гэрчилгээ авах, карт уншигч төхөөрөмж, байршил тогтоогч суурилуулна. Энэ сардаа багтан үе шаттай үйлчилгээнд явуулж эхэлнэ. Ингэснээр тээврийн хэрэгслийн хүртээмж нэмэгдэж, шинэ суурьшлын бүс рүү чиглэл нээх, богино эргэлт хийх нөхцөл бүрдэнэ. Нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн чиглэлийн хүлээгдлийн хугацаа дунджаар 4-8 минут байснаар иргэдийн зорчих эрэлтийг хангадаг. Гэвч одоо тээврийн хэрэгслийн хүртээмж, түгжрэл, төвлөрлөөс шалтгаалан нийтийн тээврийн хүлээгдлийн хугацаа 15 минут орчим байна. Шинэ автобусууд ирж, үйлчилгээнд явснаар хүлээгдлийн хугацаа багасна" хэмээв.

 

Цагаан сар дөхөж, боомтын гаалийн бүрдүүлэлтийн бодлогод зохицуулалт хийснээр Эрээн хотын бараа бүтээгдэхүүний экспорт, импортын хэмжээ нэмэгдэж, хилээр өдөрт нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо 280-д хүрч нэмэгджээ.

2022 онд үйлдввэлэгдсэн шинэ автобусны техникийн үзүүлэлт нь евро стандартын шаардлага хангасан, 8400 cc хүчин чадалтай, евро V дизель хөдөлгүүртэй, хана, тааз, шал зэрэг эд анги нь гал, усанд тэсвэртэйг туршилтаар баталсан, хажуу цонх нь бууралттай, цантахгүй, давхар шилтэй, гулсаж онгойдог, агааржуулалт болон иж бүрэн дулаацуулгын системтэй, жолоочийн суудал зөөлрүүлэгчтэй, зориулалтын арьсаар бүрсэн, чанга яригчтай, стандартын дагуу уламжлалыг хадгалсан өнгө үзэмж, гадна загвартай, тусгай хэрэгцээт иргэнийг тээвэрлэхэд зориулсан налуу шат, тэргэнцэрийн бэхэлгээтэй, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн дугаар, хаяг бүхий цахим дэлгэцийг автобусны урд, баруун, хойд талд байрлуулсан, хөдөлгүүрийн хэсэгт галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчтай аж.

Сэтгэгдэл бичих