6G технологийн судалгаа, хөгжүүлэлтийг дэмжинэ гэжээ

оруулсан Алсын Хараа
Хятад улс 5G сүлжээний суурь станц 2 сая 300 мянга гаруйг барьж ашиглалтад оруулсаны зэрэгцээ шинэ дата төвүүдийн шинэчлэлийг хийж байна хэмээн энэ сарын 11-ний өдөр Бээжинд болсон Хятадын үндэсний аж үйлдвэр, мэдээллийн ажлын бага хурлын үеэр мэдэгдэв.
Сүүлийн жилүүдэд Хятад улс мэдээллийн шинэ дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хөгжүүлж, 5G, гигабит оптик сүлжээ, аж үйлдвэрийн интернетийн бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлж, дижитал эдийн засаг бодит эдийн засгийг уялдуулж, нэгтгэх ажлыг эрчимжүүлж байна.
БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны сайд Жинь Жуанлун уг хурал дээр хэлэхдээ: “2023 онд мэдээллийн дэд бүтцийн шинэ бүтээн байгуулалтыг цогцоор хөгжүүлэх бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж, 5G болон Гигабит оптик сүлжээний бүтээн байгуулалтыг түргэтгэж, “Хязгаар нутгийн интернет” төслийг эхлүүлж, 6G технологийн судалгаа, хөгжүүлэлтийг иж бүрэн дэмжих болно” гэжээ.
Г.Бямба

Сэтгэгдэл бичих