Малчны хотны ойролцоо цоохор ирвэс иржээ

оруулсан Алсын Хараа

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянхонгор багийн нутагт гуравдугаар сарын 28 буюу бямба гарагт малчны хотны ойролцоо цоохор ирвэс иржээ.

Тодруулбал, тус аймгийн БОАЖГ-т малчны хотны ойролцоо цоохор ирвэс байгаа тухай дуудлага ирсний дагуу тус газрын мэргэжилтэн, сумын Засаг дарга, БОХУ-ын байцаагч, байгаль хамгаалагч, хэсгийн төлөөлөгчийн хамт газар дээр нь очжээ. Тэд Баянхонгор багийн нутагт байршсан газраас цоохор ирвэсийг 18 км газар харгалзан тууж уулын бүс рүү ойртуулж хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Мөн малчид ард иргэдэд холбогдох хууль тогтоомж, анхааруулга санамжийг өгсөн байна. Дэлгэр сумын Баянбууралын нуруу, Сэрхийн нуруу гэх мэт газарт цоохор ирвэс хоол тэжээл хайн шилжилт хөдөлгөөн хийж байршин нутагладаг тухай тус сумын байгаль орчны байцаагч Л.Эрдэнэтуяа  мэдээллээ.

Сэтгэгдэл бичих