2023 оны нэгдүгээр долоо хоногт “Ковид-19” халдварын 67 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Энэ нь өмнөх долоо хоногийнхоос 50 хувиар буурсан дүн гэдгийг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан мэдээлэв.
Тэрээр, "Хоногт батлагдаж байгаа тохиолдлын тоо сүүлийн өдрүүдэд 10-аас бага болсон байна. 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш ковидын шалтгаант нас баралт манай улсад бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар 34 хүн эмнэлэгт хэвтэж байна. Эмнэлэгт эмчлүүлж буй хүмүүсийн 94 хувь нь хүндэвтэр, 6 хувь нь хөнгөн гэсэн эмнэлзүйн эрэмбэтэй байна. Мөн 134 хүн гэрийн хяналтад байна” гэв.
Түүнчлэн ХӨСҮТ, Улсын онцгой комисс, ЭМЯ, ОБЕГ, Гаалийн ерөнхий газар, ХСҮТ, НЭМҮТ хамтран “Ковид-19”-ийн эрсдэлийн үнэлгээг 29 дэх удаагаа энэ сарн 4-нд хийжээ. Эрсдэлийн үнэлгээгээр өндөр эрсдэлтэй гэсэн дүн гарсан тухай тэрбээр мэдээлэв.