Нарны идэвхжлийн хамгийн хүчтэй “Х” ангиллын дэлбэрэлт өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-нд бүртгэгдсэн талаар ОХУ-ын Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны Хэрэглээний геофизикийн хүрээлэн мэдээлжээ.
Тус хүрээлэнгээс мэдээлснээр, “Нарны "3184" бүлэг толбонд “Х1.9” зэрэглэлийн дэлбэрэлт болж, 20 минутын турш үргэлжилжээ. Өчигдөр мөн хүч багатай “М” зэрэглэлийн хэд хэдэн дэлбэрэлт болсныг эрдэмтэд мөн бүртгэсэн байна.
Энэ дэлбэрэлт нь шинэ он гарснаас хойш болж буй “Х” ангиллын гурав дахь дэлбэрэлт бөгөөд өмнөх хоёр дэлбэрэлт нь нэгдүгээр сарын 6-нд бүртгэгджээ.
Нар бол буцалж буй плазмын бөмбөрцөг бөгөөд гадаргуу нь маш хүчтэй цахилгаан соронзон оронтой. Энэхүү цахилгаан соронзон орны хүрээ хязгаар нь Нарны илүү нягт давхаргаас байнга дээш хальж, тэсрэх, задрах “хөдөлгөөнд” оршдог тул Нарны толбо, дэлбэрэлт, титмийн хүчтэй шидэлт зэрэг үзэгдлийг үүсгэдэг.
Нарны дэлбэрэлтийн рентген цацрагийн хүчийг “A, B, C, M, X” зэрэглэлээр ангилах ба “Х” нь хамгийн хүчтэй ангилал юм.