/CNBC/. Америкийн алдарт жүжигчин Том Крузын тоглосон “Top Gun: Maverick” уран сайхны кино 2022 онд ашиг орлогоороо “Jurassic World”, “Minions” болон “Marvel” студийн гурван киноны амжилтыг хялбархан гүйцэж түрүүлсэн ч Канадын найруулагч Жеймс Камероны уран бүтээлийг илүүрхэж чадсангүй.
Тодруулбал, “Avatar: The Way of Water” кино дэлхий дахины кинотеатруудын дэлгэцнээ гарч эхэлсэн гурав дахь долоо хоногтоо “Maverick”-ын 2022 онд тогтоогоод байсан амжилтыг эвдэж, 12 дугаар сарын 16-ны өдрөөс хойш дэлхийн зах зээлээс 1.51 тэрбум ам.долларын орлого олоод байгааг “Box Office Mojo” цахим хуудасны мэдээлэл харуулжээ.
Ингэснээр “Avatar 2” 2022 оны хамгийн их ашиг орлоготой кино болж, бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон кинонуудын жагсаалтын эхний 10-т бичигдэж эхэлжээ. Харин 2015 онд үзэгчдийн хүртээл болсон “Furious 7” уран сайхны кино 11 дүгээр байр луу ухарсан байна.
Соёл урлагийн салбарын шинжээчдийн хувьд “Avatar”-ын шинэ ангийг ойрын хугацаанд эрчээ алдахгүй гэж таамаглаж байгаа бөгөөд ирэх сард “Ant-Man and the Wasp: Quantumania” киног нээлтээ хийх хүртэл тасалбарын борлуулалтаараа тэргүүлсэн хэвээр байна гэсэн таамаглалыг дэвшүүлж байгаа ажээ.