Замын-Үүд боомтын өргөтгөлийн 19.72 га талбайн бүтээн байгуулалтын ажлыг улсын комисс хүлээн авчээ

оруулсан Алсын Хараа

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээний авто замын боомт 2023 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс нээгдэж байна. Гаалийн байгууллага боомтыг иргэдэд үйлчлэхэд бэлэн болгох бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажиллажээ.

Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, бүтээн байгуулалтын төслийг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар 233.5 сая юань, Монгол Улсын төсвийн хөрөнгийн 30.35 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж тус  боомтод шинээр зорчигч тээврийн 30, ачаа тээврийн 28 барилга, инженерийн шугам сүлжээ, ногоон байгууламж баригдах төлөвлөгөөт ажлуудыг хийхээр эхлүүлсэн. Эдгээрээс зорчигч тээврийн цогцолборын барилга байгууламж болон барилгын дотор, гадна засал, инженерийн шугам сүлжээ, зам тохижилтын ажлууд дууссан тул нийт 19.72 га талбайн бүтээн байгуулалтын ажлыг улсын комисс хүлээн авсан байна.

Сэтгэгдэл бичих