Дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирлаар Б.Дөлгөөнийг томилно

оруулсан Алсын Хараа

МАН-ын Удирдах зөвлөлийн өнөөдөр /2023.01.05/-ийн хуралдаанаар МАН-ын дэргэдэх Дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирлаар Б.Дөлгөөнийг томилохыг дэмжсэн байна.

Б.Дөлгөөнийг хүмүүс "харвард" гэдгээр нь танина. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй, олон улсын хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэгтэй. Б.Дөлгөөн "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хурдасгуур төвийн даргаар ажиллаж байсан юм.

Боловсролын байдал:

  • 2001 онд МУИС-ийн харьяа Монгол-Туркийн хамтарсан дунд сургууль
  • 2003 онд Канад улсын Виктория хото Персон коллеж
  • 2007 онд АНУ-ын Коннектикат коллеж
  • 2018 онд АНУ-ын Харвардын Их сургуулийг тус тус төгссөн.

Ажлын байдал:

  • 2007-2009 онд “Мосдак” ХХК-д менежер
  • 2009-2010 онд “Төгс шийдэл” ХХК-ийн зөвлөх судлаач,
  • 2010-2011 онд “Ньюком” ХХК-ийн ахлах санхүүч
  • 2012-2014 онд “Тэнгэр капитал” ҮЦК-ийн дэд захирал,
  • 2014-2015 онд “Монголын бизнес хөгжлийн холбоо” ТББ-ын ахлах зөвлөх
  • 2019 оноос “Би Жи Би Пик” ХХК-ийн захирлаар тус тус ажиллаж байжээ.

Сэтгэгдэл бичих