МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болж, зарим яамны сайд нарыг шинээр томилох асуудлыг хэлэлцжээ. Хурлаас гарсан шийдвэрийн талаар МАН-ын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг дэд сайдаар, С.Чинзориг гишүүнийг Эрүүл мэндийн сайдад дэвшүүлсэн. Учир нь Хөдөлмөр халамж, эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлуудад С.Чинзориг сайд хамгийн туршлагатай тул дэвшүүлж байна. Үүнээс гадна,
- Барилга хот байгуулалтын сайдаар Ц.Даваасүрэнг дэвшүүлсэн.
- Боомтын сэргэлтийн сайдаар Х.Булгантуяаг дэвшүүлсэн. Х.Булгантуяа нь Сангийн дэд сайдаар ажиллаж байхдаа боомтын хөгжлийн асуудлыг хариуцаж байсан.
- Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайдаар “Таван толгой түлш” компанийн захирлаар ажиллаж байсан М.Ганбаатарыг
- Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайдаар ажиллаж байгаа Г.Түвдэндоржийг Эдийн засаг, хөгжлийн яамны Дэд сайдаар
- Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайдаар хуульч Ж.Эрхэмбаатарыг
- УУХҮ-ийн Дэд сайдад Б.Цэндсүрэнг дэвшүүлэв. Тэрбээр энэ салбарт олон жил ажилласан туршлагатай" гэв.
Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, дээрх сайд нарыг томилох юм байна.