Иргэн Г.Ган-Очир Францад улсад хорих ялаар шийтгүүлж буй тухай мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас сэтгүүлчид тодрууллаа. Тэрбээр "Франц улсад монголчуудын зохион байгуулсан шинэ жилийн арга хэмжээнд иргэн Г.Ган-Очир оролцох үеэрээ хүний халдашгүй эрхэд халдсан гэдэг мэдээлэл тус улсын цагдаагийн байгууллагад очсон. Үүний дагуу манайхаар бол хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдаад зургаадугаар сарын 24-н хүртэл шүүхийн шийдвэрээр баривчилсан байна. Эмэгтэй хүний халдашгүй эрхэд халдсан гэсэн мэдээлэл байгаа. Хохирсон хүмүүсийн тухайд эмэгтэй хүмүүс байсан гэсэн мэдээлэл авсан" гэсэн юм.