“Хархүү” уран сайхны кино Ираны Тегеран хотноо 2023 оны хоёрдугаар сарын 1-11-нд болох 41 дэх удаагийн "Фажр" олон улсын кино наадмын "Зүүн Виста" уралдааны хэсэгт албан ёсоор шалгарчээ.
Монгол болон Өвөрмонгол уран бүтээлчдийн хамтран бүтээсэн энэхүү киноны найруулагчаар залуу найруулагч Э.Буянхишиг ажилласан бол жүжигчин Д.Ганцэцэг дүр бүтээжээ.
Энэхүү кино нь Азийн олон улсын “First” кино наадмын хоёр номинациар "Гран при" шагнал хүртсэн бөгөөд хамгийн нэр хүндтэй “Алтан тахиа” кино наадамд нэр дэвшиж байсан удаатай. БНХАУ-ын “Шанхай” кино компанийн эл бүтээлд монгол морины тухай өгүүлэх аж.