Хөвсгөл нуурт цөмөрсөн машиныг татан гаргажээ

оруулсан Алсын Хараа

Энэ сарын 3-нд Хөвсгөл нуур дээгүүр явж байсан “УАЗ-3303” загварын гурван зорчигчтой автомашин нуур руу цөмрөн орж нэг иргэн амиа алдан, хоёр нь эсэн мэнд гарсан талаар мэдээлж байсан.

Тухайн өдөр Онцгой байдлын газрын алба хаагчид нуурын эргээс 32 метрийн зайд цөмөрсөн автомашинд осолдсон нэрвэгчийг шумбалт хийж цогцсыг гарган холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.

Харин усанд живсэн автомашиныг өчигдөр таван метрийн гүнээс татан гаргасан байна.

Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих