Ч.Хүрэлбаатар: Цаашид нүүрсийг ам үнээр биш хил үнээр экспортод гаргана

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн /2023.01.04/ хуралдаанаар Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоолын төсөл болон сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц зэрэг 21 асуудал хэлэлцсэн юм. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “2022 оны эцсээр валютын нөөц 2 тэрбум доллараас доош орох эрсдэл үүсээд байсан. 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын валютын нөөц гурван тэрбум 400 сая ам.доллар болсон. Ингэснээр Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт орох, дефолт зарлах том эрсдэлээс зайлсхийж чадлаа. Монгол Улсын валютын зах зээл тогтворжлоо.  Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд маш эерэг үр дүнд хүргэлээ. Засгийн газар цаашид нүүрсийг ам үнээр биш хил үнээр зарах шийдвэр буюу Засгийн газрын тогтоол гарсан. Нэг тонн нүүрсийг ам үнээр зарахад 109 ам.доллар, хил үнээр бол 200 ам.доллароор зарж байгаа юм. Бүх ажил хийгдэж байна. Түүнчлэн Монгол Улс хоёрдугаар сарын 1-нээс бүх нүүрсээ биржээр зарах бэлтгэл ажлыг хангаж байна. УИХ биржийн тухай хуулийг баталсан. Засгийн газар биржээр нүүрс худалдаалах түр журмыг баталсан. Энэ нь нүүрсийг өрсөлдөж байж худалдаж авах, үнэ өсгөх боломж юм" гэв.

Сэтгэгдэл бичих