Хан-Уул дүүргийн 21 дүгээр “Буянт-Ухаа-2” цогцолборт 1200 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам сүлжээ, камержуулалтын ажил бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн болжээ.
Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил өрнөж буй.
Тус сургуульд хамран сурах тойргийн буюу Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны суралцагчид хамрагдах бөгөөд ерөнхий боловсролын 163 дугаар сургууль болж үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Вишндевелопмент” ХХК хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.