ХӨСҮТ-д томуу, томуу төст өвчний улмаас 198 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрээс 20 орчим хүүхэд уушгины хатгаагаар хүндэрсэн гэдгийг ХӨСҮТ-ийн Дэд захирал Ц.Чинбаяр хэллээ.
Тэрбээр, "Хүүхэд нь өндөр халуурч байгаа тохиолдолд заавал эмчийн зөвлөгөөний дагуу асаргаа сувилгаа, эмчилгээг хийх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт есөн хүүхэд уушгины хатгаа, амьсгалын дутагдал, амьсгалын замын бачуурал оноштой хэвтэн эмчлүүлж байна” гэв.
Мөн тэрбээр хүүхдээ олон нийтийн газраар авч явахгүй байх. 5 хүртэлх насны хүүхэддээ томуугийн вакцин хийлгэхийг зөвлөлөө.