2022 оны эцэс гэхэд ОХУ-аас Хятад, Монгол руу экспортлох цахилгаан эрчим хүчний хэмжээ нийтдээ 20 хувиар нэмэгдэнэ гэж тус улсын Эрчим хүчний сайд Николай Шульгинов "Россия-24" телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
"Оны эцэс гэхэд Хятад руу экспортлох эрчим хүчний хэмжээ 16 орчим хувиар нэмэгдэнэ" гэж тэрбээр хэлсэн байна.
Шульгиновын хэлснээр, Хятад, Монгол руу нийлүүлж буй эрчим хүчний нийт хэмжээ 20 хувиар нэмэгджээ.
ОХУ-ын эрчим хүчний экспорт, импортын оператор компани болох “Интер РАО”-гийн ерөнхий захирал Борис Ковальчук өмнө нь хэлэхдээ, энэ онд Хятад руу экспортлох эрчим хүчний хэмжээ 4.4-4.5 тэрбум кВт.цаг болж дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байна гэсэн байна.