Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани Хятадын эх газарт 10 мянга дахь цэнэглэгч станцаа барьсан талаараа даваа гарагт мэдэгджээ.
Уг станц нь Шанхай хотын санхүүгийн дүүрэг гэгддэг Лужязуй дүүргийн “Oriental Pearl” цамхгийн доор байрлаж байна. “Tesla” 9000 дахь цэнэглэгч станцаа Хятадын төв нутгийн Хунань мужид барьсан тухайгаа энэ оны есдүгээр сард мэдэгдээд байжээ.
11 дүгээр сард “Tesla”-гийн Шанхай дахь үйлдвэр 100 291 цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэснээр сарын үйлдвэрлэлийнх нь хэмжээ дахин шинэ дээд үзүүлэлтэд хүрсэн байна. 2022 оны эхний 11 сарын хугацаанд Шанхайн үйлдвэрт 650 мянга гаруй цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэжээ.