Монголыг Монгол мөхөөдөг

оруулсан Алсын Хараа
Асар тэнгэрийн харьяат гэх аугаа омогшилтой Монголчууддаа хандаж хэлье!
Ялж мандсан эвлэж нэгдсэн Монголын минь дотор түүхэн аль ч үед яр тэмбүү шиг бугшиж ирсэн үе үеийн үгээгүй мунхаг, үнэгэн заль, ямаан омогтой явж ирсэн МУНХАГ ТЭНЭГ, МУНАГ БАЛАЙ хэсэг хүмүүст хандаж хэлье! Та нарын өмхий үйлтэй, хар мөртэй үе үеийн чинь гайгаар дэлхийн талыг эзэлсэн Монгол өнөөдөр дэлүүний чинээ жаахан болсон юм. Цээжээ дэлдэн өвгөдийн гавьяаг өөр дээрээ татаж шалчигнасан хөөсөрсөн хуурамч эх орончид, цэгнэж бодох ухамсаргүй сургуультай ноход шиг туу гэсэн бүхэн рүү үсчсэн малуудаас болж. Дэлхийн энтэй Монгол дэлгэсэн тэрлэг шиг болж орхисон юм аа! Өнөөдөр тэд сошиалд ёстой галзуурч байна. Хилийн зурвас өөрчилнө! Хятадын цэрэг ирнэ! Юунд ч итгэнэ. Хөлсөөр жагсана. Хөөрч давхина. Орос Украин зөв буруу гэж хуцна. Наадам хэрэггүй!
Шинэ жилийг самаръя!
Ерөнхийлөгчийн мэндчилгээг зогсооё! Ерөнхий сайд руу халдъя! Дараа нь та нар сар шинийг зогсоох уу? Бүүр сүүлдээ NO MONGOLIA гээд зогсож байх уу? Хүн бүхэн аугаа ихийн дэмийрэлтэй. Хоосон толгойтой ямаан омогтой бүхэн лайвчин.
Тэнэг хүн тэнгэрийн хүрээгээр гэдэг юм ш дээ. Мунхаг хүний дуугүй нь сайхан ч гэж үг байдаг! Тэд нарын уриалга ердөө ч бүтэлтэй юм гүй. Ёроолгүй тэнэгүүдийн аманд ерөөлгүй хараал дүүрэн. Халх Ойрад, баруун зүүнээрээ талцана. Бага их ястан гэж хуцалдана. Аймаг сумаараа, айл өрхөөрөө уралцан хэрэлдэнэ. Та нар шиг ийм тэнэгүүдээс болж Хүннү төр устаж, Их Монгол задарч, Юань гүрэн мөхөж. Алтан ордын улс үгүй болсон. Бага хаад эвдэрч барсын тэнхээтэй Монголчууд барлаг байсан улсууддаа бариулж зуу зуунаар тасчуулсан юм.
Улаан шар шашнаар талцаж. Урд газрын урхинд орсон юм. Яг өнөөдрийн та нар шиг хогийн ургамлуудаасаа болж улс гэр, олон Монгол төр мөхсөн юм. Олны дунд хов түгээж. Ордны хүрээнд хор найруулж. Дээр доргүй талцаж хэрэлдсэн Монголчууд л Монголчуудаа мохоосон. Түүнээс ядаж л 800 жилийн түүхэнд Монголыг түрэмгийлж орж ирсэн ганц улсыг нэрлэ дээ! Мин гүрэнд хошуу өргөж, Чин улсад улсаа худалдсан өнөөдрийн та нар шиг өвөр зуураа эвдэрсэн лагайнуудаас болж тэнгэрийн гэх Монгол чинь тэрлэгэн дээл шиг болсон юм ш дээ.
Яг та нар шиг боловсролгүй, туйлбаргүй, суурь ухамсаргүй новшнуудаас болж коминтернд сэхээтнүүдээ шургаж, комнистуудад алтан ургаа зааж хядуулсан. Өнөөдөр та нар шиг гадна дотнын хатгаасанд гасалж гүйдэг хээрийн цөөвөртэй нөхөцдөг нохдоос болж Өргөн Монгол минь тав тасран тарчилж байна. Малууд минь өнгөрсөн түүхээ ядаж нэг унш. Унш гэхээр ходоод хоосон уншаад суух уу гэж гоншигнож байна лээ. Ходоод байтугайг дүүргэх ухаан тэр номд чинь байдаг юм аа хоосон толгойнууд аа.
 Одоо жаахан уншиж судалдаг хүмүүс минь ил гараа. Оройгүй тэнэгүүдийг гэгээрүүлэх, огт эмчилгээгүйг нь олонд. шившиглэн таниулах цаг болсон. Энэ мунхаглал хэрээс хэтэрч хэмжээнээс давлаа. Өнөөдөр өмнөх түүх давтагдаж дайсныхаа олз, нүүрсчдийнхээ нүүр болж, өнөөх л овилоггүй, ухамсар мэдлэг нимгэн, сүр данзангууд өрх улсаа галдахад ойрхон байна. Монголыг үеийн үед Монголчууд л өөрснөө мөхөөж ирсэн. Өөр хэн ч биш. Өөдгүй Монголчууд бид л өөрснөө өрх гэрээ самардаг!
Нийтлэлч О.Түвшиндэмбэрэл 

Сэтгэгдэл бичих