Ихэнх нутгаар цасан шуурга шуурна

оруулсан Алсын Хараа

Энэ сарын 24-нд  баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг,  төвийн  аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орохыг Цаг уур, орчны шинжилгээний газар онцгойлон анхаарууллаа.

2022 оны 12 дугаар сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 24-нд  баруун  аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн  аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд зарим газраар, 26, 27-нд нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар хүйтэрч,  Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -25...-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим,  Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  шөнөдөө  -28...-33 градус,  өдөртөө -18...-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -15...-20 градус хүйтэн, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл бичих