Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазараас нэр бүхий иргэн 1.2 тэрбум төгрөг нэхэж, сүрдүүлсэн тухай цахим хуудсандаа бичжээ.
Тэрбээр "Хогийн хар уутанд нэг тэрбум 250 сая төгрөг хийгээд, Хөрөнгийн биржийн урд талын хогийн саванд хүнээр хийлгэ гэжээ. Хэрэв намайг түүнд мөнгө өгөхгүй бол Хятад хүмүүстэй авлигын хэлцэл хийж байгаа баримтыг дэлгэнэ гэнэ.Тэр баримтад нь Тавантолгой компанийн дэд захирал асан У.Цогтбаярын хятадуудтай уулзсан уулзалтын яриа бичлэг байгаа бололтой юм" гээд сүрдүүлсэн хүнийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахаа мэдэгджээ.