“Rio Tinto” компани “Turquoise Hill”-ийн үлдсэн хувьцааг худалдан авчээ

оруулсан Алсын Хараа

/Reuters/. “Rio Tinto” компани “Turquoise Hill Resources” компанийн үлдсэн 49 хувийн хувьцааг худалдан авах үйл явцаа дуусгасан талаараа өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэнээр Монголын Оюу толгой зэс, алтны уурхайн 66 хувийг дангаараа эзэмшихээр болжээ.

“Turquoise Hill” компанийн хувьцаа эзэмшигчид 12 дугаар сарын 9-ны өдөр болсон хувьцаа эзэмшигчдийн бага хурлын үеэр компанийн үлдсэн хувьцааг 3.3 тэрбум ам.доллароор худалдах саналыг дэмжсэн юм.

Дэлхий дахин ногоон эдийн засаг руу шилжих үйл явцаа түргэсгэж буй энэ цаг үед Оюу толгойн 66 хувийг шууд эзэмших нь “Rio Tinto”-д цэнэг хураагуурын металлын үйлдвэрлэлээр “BHP” групптэй өрсөлдөхөд тус дөхөм болно.

“Гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл рүү шилжихээр хамтран ажиллаж байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газартай бид илүү хялбар хийгээд илүү үр ашигтай хувь эзэмшил, засаглалын бүтэцтэй болж байна” гэж “Rio Tinto”-гийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд хэлжээ.

Австралийн хөрөнгийн биржид “Rio Tinto” компанийн хувьцаа баасан гарагт 0.8 хувиар өссөн байна.

Сэтгэгдэл бичих