Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 20 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.9 их наядаар өсжээ

оруулсан Алсын Хараа

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 11 сард урьдчилсан гүйцэтгэлээр 20 их наяд төгрөг болжээ.  Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.9 их наяд төгрөгөөр буюу 17.2%-аар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Үүнд

  • Уул уурхай олборлолт 2.4 (20%) их наяд төгрөг
  • Боловсруулах үйлдвэрлэл 435.2 (11.7%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Арваннэгдүгээр сард аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 2.7 их наяд төгрөг болсон байна. Энэ өмнөх сараас 213.9 (8.7%) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт болжээ. Мөн борлуулалт 3.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 459.9 (15.3%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 11 сард урьдчилсан гүйцэтгэлээр 14.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.4 их наяд төгрөгөөр буюу 20 хувиар өссөн байна. Үүнд

  • Чулуун болон хүрэн нүүрс олборлолт 1.9 (68%) их наяд төгрөгөөр,
  • Металлын хүдэр олборлолт 455.6 (5.6%) тэрбум төгрөгөөр өссөн нь тус тус голлон нөлөөлсөн аж.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт цэвэршүүлээгүй алт, чулуун нүүрс, мөнгөний баяжмал, цайрын баяжмал олборлолтын биет хэмжээ 0.8 хувиас 2.4 дахин өсөж, харин хүрэн нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, хайлуур жонш, төмрийн хүдрийн баяжмал, газрын тос, хайлуур жоншны баяжмал өмнөх оны мөн үеэс 2.8–61.1 хувиар буурсан байна.

Сэтгэгдэл бичих