Шинэ загварын иргэний үнэмлэхийн бичилт хийх ажлыг эхлүүллээ

оруулсан Алсын Хараа

Улсын бүртгэлийн байгууллагаас энэ сарын 13-ны өдрөөс эхлэн шинэ загварын иргэний үнэмлэхийн бэлдэц дээр бичилт хийх ажлыг эхлүүлжээ. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын энэ оны зургадугаар сарын 3-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан юм. Тус хууль батлагдсанаар хувь хүний мэдээллийн нууцлалыг хадгалах, иргэний регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн мэдээлэл зэргийг иргэний үнэмлэхийн санах ойд байршуулж, тухайн иргэний талаар ямар нэг мэдээлэл агуулаагүй, дахин давтагдахгүй иргэний бүртгэлийн дугаарыг ил харагдах бичилт хийх, төрийн байгууллагын үйлчилгээг авахад иргэний бүртгэлийн дугаарыг ашиглах боломжтой болсон байна.

Мөн Засгийн газрын 2022 оны 374 дүгээр тогтоолоор Монгол Улсын иргэний үнэмлэхийн тодорхойлолт, загварыг шинэчлэн батлуулсан аж.

Сэтгэгдэл бичих