Дэлхийн 30 гаруй орны Эрүүл мэндийн сайд нар дэлхийн өнцөг булан бүрээс онлайнаар хуралдаж, COVID-19 вирусийн тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар яг одоо буюу 20.40 цагт /2020.03.27/ харилцан мэдээлэл, туршлага солилцож байна.
Хуралд Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сeргeй Диордица нар болон ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга нарын төлөөлөл оролцож улс орныхоо нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхийн сацуу ЭМЯ-наас өвчтөнүүдийн ор хоног, эмнэлгээс гарах шалгуур, вакцин үйлдвэрлэгдэж нийлүүлэгдэх хугацааны талаарх шаардлагатай мэдээлэл, зөвлөмжийг авлаа. гэж ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч н.Амаржаргал өөрийн цахим хуудсаар мэдээллээ.