Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржаныг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

оруулсан Алсын Хараа

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд энэ сарын 1-ний өдөр гаргасан. Ерөнхий сайд хүсэлтийг нь хүлээн авч захирамж гарган түүнийг аймгийн Засаг даргын албан тушаалаас нь чөлөөллөө.

Баян-Өлгий аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Засаг даргын орлогч Хуанганы Арманд даалгасан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3 дахь хэсэгт зааснаар Ерөнхий сайд аймгийн Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэрээ тухайн шатны Хуралд нэн даруй мэдэгдэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор Засаг даргад шинээр нэр дэвшүүлэх юм.

Сэтгэгдэл бичих