Г.Батсуурийг Говьсүмбэр аймгийн Засаг даргаар томилов

оруулсан Алсын Хараа

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын хуралдаанаас нэр дэвшүүлсний дагуу Ерөнхий сайдын захирамжаар Гомбодоржийн Батсуурийг тус аймгийн Засаг даргаар томиллоо.

Г.Батсуурь 1996-2006 онд Дорноговь аймгийн нефь хангамжийн газар засварчин, механик, ерөнхий механик, дарга, 2006-2010 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч, 2015-2016 онд Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2016-2020 онд Говьсүмбэр аймгийн Засаг дарга, 2020-2022 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар тус тус ажилласан туршлагатай.

Сэтгэгдэл бичих