Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2022.12.13/ нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарлалаа. Гэхдээ эдгээр хүмүүсийн гэм буруутай эсэхийг Үндсэн хуулиар олгосон эрхийн хүрээнд шүүхээр тогтоох юм. Тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох "Нүүрсний хулгайн гэх асуудалтай холбоотойгоор нийт 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих арга хэмжээ авсан" гэлээ. Тэрбээр нүүрсний хэрэгт холбогдуулан шалгагдаж буй хүмүүсийн нэрсийг зарлалаа.
Нүүрсний хэрэгт холбогдуулан шалгагдаж буй хүмүүсийн нэрс:
- Ерөнхийлөгч асан Х.Баттулга
- ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Шижир
- ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
- УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
- УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
- ЕТГ-ын дарга асан З.Энхболд
- УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
- УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
- УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
- УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
- Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
- Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир
- Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа
- Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал асан А.Ариунболд
- Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг
- Эрхэт Монгол группийг үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр нарыг нэрлэлээ.